Компаний тухай


ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Гложекс Консалтинг ХХК нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төслийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч  компани юм.

Бид үйлдвэрлэлийн практикийг орчин үеийн дэвшилтэт, техник технологийн шийдлүүдтэй хослуулж, геологи, уул уурхайн төлөвлөлт, эрдэс боловсруулалт, баяжуулалт, эдийн засаг, санхүүгийн тооцооллын дэлхийн шилдэг программ хангамжуудыг ашиглан, төслийн анхан шатны суурь судалгаанаас техник-эдийн засгийн үндэслэлийн тайлан боловсруулах хүртэлх бүх шатны инженерийн судалгаа, тайлангуудыг Монголын болон олон улсын стандартаар хийж гүйцэтгэдэг. Бид таны төслийг геологи, геотехник, гидрогеологи, хайгуул, олборлолт, баяжуулалт, металлурги, хаягдлын аж ахуй, уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн зэрэг бүхий л тулгамдсан сорилтуудыг давж гарах үнэтэй зөвлөгөөгөөр хангаж чадна.

            Геологи, уул уурхайн салбарт анхлан нэвтрэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх, техник технологийн шинэчлэлт хийх,  хайгуулын болон үйлдвэрлэлийн төслийг худалдах,  хөрөнгө оруулалт татах зэрэг бүхий л үйл явцад таны найдвартай зөвлөх байж, төслийг тань хамгийн богино хугацаанд, зардал, эрсдэл багатайгаар гүйцэтгэх арга замыг бид хэлж өгөх болно.

            Бид Монголын геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, татвар хууль эрхзүйн орчны өндөр мэдлэг, мэдээлэлтэй менежерүүдийнхээ туслалцаатайгаар таны хайгуулын төслийг олборлолтоос нөхөн сэргээлт хүртэлх үйл ажиллагаанд шаардагдах олон төрлийн зөвшөөрөл, лицензийг ямар баримт материал бүрдүүлж, төлөвлөсөн хугацаандаа хэрхэн саадгүй  авч болох талаар үнэтэй зөвлөгөөг өгч, төсөл хэрэгжих явцад гарч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тусалж чадна.

            Бид ямар нэгэн уул уурхайн компанид хувьцаа эзэмшдэггүй. Хөндлөнгийн, хараат бусаар мэргэжлийн консалтингийн үйлчилгээг  шударгаар гүйцэтгэдэг нь  бидний баримтлах үндсэн зарчим, нэр хүндийн баталгаа юм.  Бидний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд олсон бизнесийн нэр хүнд, харилцаа холбоо, туршлага таны төслийн үнэ цэнийг ямагт нэмэгдүүлнэ гэдэгт гүнээ итгэж болно.

 

Таныг хүндэтгэсэн

Гүйцэтгэх захирал        Б.Цогтгэрэл