01Нүүр хуудас 02Бидний тухай 03Түүхэн замнал 04Манай баг 05Үйлчилгээ 06Төслүүд 07Зураг төсөл 08Мэдээлэл 09Ажлын байр 10Холбоо барих 11English

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулна

Канад улсын Торонто хотод 2025 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буй #PDAC2025 Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн талбайг тохижуулах ажлыг эхлүүлээд байна.

Арга хэмжээний үеэр уг үзэсгэлэнгийн талбайд төслийн танилцуулгаа гаргаж үйл ажиллагаагаа сурталчлах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд МУУҮА-ийн ажлын албатай холбогдоно уу.

← Бүх мэдээ