9 дахь удаагийн “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалт

 

 

9th nuur.jpg

9 дахь удаагийн “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтанд оролцохыг урьж байна.   

Хятад улсын коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн жилийн турш тогтворгүй, хэлбэлзэлтэй байсан боловч энэ нь өнгөрөгч бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байсан юм. Мөн гангийн салбарын эрэлтээс шалтгаалан сайн  чанарын коксжих нүүрсний үнэ тогтвортой өндөр хэвээр байна.

Нүүрсний болон гангийн салбар дахь байгаль орчны хатуу бодлого болон дотоодын компаниудын хүчин чадлын зорилтууд нь эрэлт нийлүүлэлтийн зарчмуудын суурийг тавьсаар байна. Бүтэн жилийн турш үйлдвэрлэлийн хэмжээ нь тогтмол буурсан боловч импорт нь чухал эрэлттэй хэвээр байна.

Томоохон нүүрсний уурхайнуудын хүчин чадал болон гангийн үйлдвэрлэлийн уналтын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн ба Хятадын засгийн газар 1-р сарын сүүл үеэр Австралиас импортолдог коксжих нүүрсэндээ хязгаарлалт тавьсан билээ. www.sxcoal.com нь эдгээр үйл явдлуудын тухай 2019 оны 4-р сарын 10-11 ний өдрүүдэд Бээжин хотноо 9 дахь удаагийн “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уг чуулга уулзалтанд яригдах томоохон сэдвүүд нь:

  • Нийлүүлэлтийн шинэчлэл болон байгаль орчны бодлого ба Хятадын нүүрс болон гангийн үйлдвэрүүдэд үзүүлэх нөлөөлөл
  • Макро эдийн засгийн орчин болон коксжих нүүрсний эрэлт дэх нөлөөлөл
  • Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал болон үйлдвэрлэлийн таамаг
  • Коксжих нүүрсний аж үйлдвэрийн судалгаа болон үнийн таамаглал
  • Хятад дахь коксжих нүүрсний импорт, Хятадын болон олон улсын коксжих нүүрсний өрсөлдөх чадварын судалгаа
  • Хятадын коксжих нүүрсний худалдаа болон шинэ нөхцөл байдал, үнийн төлөв
  • Коксжих үйлдвэрүүдэд зориулсан Биг дата буюу Нэгдсэн мэдээлэл - ухаалаг шийдэл


Энэ чуулга уулзалтанд засгийн газар, аж үйлдвэрийн нийгэмлэгүүд, судалгааны хүрээлэнгүүд болон Олон улсын, дотоодын коксжих нүүрсний компаниуд, шинжээчид, мэргэжилтэнгүүд оролцож дээрх сэдвүүдийн дагуу илтгэл тавихаар уригдах болно. 

Энэ нь оролцогчдод шинэ мэдээлэл олж авах, харилцаа холбоогоо сайжруулах, бизнесийн шинэ түнш олж бизнесээ өргөжүүлэх боломж олгодгоороо давуу талтай юм.

Танд нүүрсний аж үйлдвэрлэл, коксжих нүүрсний шинэ технологи, мөн эрсдэлээс сэргийлэх санхүүгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн сүлжээ болон хөгжиж буй томоохон аппликэйшнуудын тухай семинаруудад хэлэлцүүлэг хийн оролцох боломж нээлттэй юм.

Бид тантай энэхүү чуулга уулзалтаар уулзахад таатай байх болно.

Хүндэтгэсэн: Фэнвэй Энержи Имформэйшн Сервизес ХХК

9th hutulbur.jpg

54520677_264713854419923_8098263207153500160_n.png

cokin coal 2019.png

zochid buudliin une.png


Чуулганд ямар хүмүүс оролцох вэ? 


9th graphic round 2pcs.png


Чуулганы план зураг 

9th plan.jpg9th burtguuleh.png