Гложекс Консалтинг ХХК Бээжинд sxcoal.com (Fenwei) -той хамтарсан “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” 8 дахь удаагийн олон улсын чуулга уулзалт, нүүрсний хурлаа амжилттай зохион байгуулаад ирлээ. Хятадын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв болон үүссэн нөхцөл байдалд шийдэл хайх зорилго дор 150 гаруй эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, томоохон нүүрсний компаниудын төлөөлөл Бээжин хотын Гранлд Миллениум зочид буудалд 2018 оны 04-р сарын 12, 13-ны өдрүүдэд хуран цууллаа. Монголын талаас хамтран зохион байгуулагчаар Гложекс Консалтинг ХХК, чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан Asia Mining Magazine (Bloomberg Mongolia TV) ажиллаж мөн үзэсгэлэн гарган оролцсон бол АМГТГ, МАК, ЭР, Эрдэнэс Монгол, МоЭнКо компаний төлөөллүүд оролцсон юм.
Тус чуулга уулзалтаар:
Ø Нийлүүлэлт, байгаль орчны бодлогын шинэчлэл, тэдгээрийн Хятадын нүүрс, кокс, болон гангийн зах зээлд үзүүлэх нөлөө
Ø Макро эдийн засгийн орчин ба коксжих зах зээлийн эрэлтэд нөлөөлөх нь
Ø Хятадын коксжих нүүрс олборлолтын хүчин чадал, үйлдвэрлэлийн урьдчилсан таамаг
Ø Коксжих нүүрний зах зээлд хийсэн дүн шинжилгээ ба үнийн таамаг
Ø Хятадын коксжих нүүрсний импорт- Хятад болон олон улсын коксжих нүүрсний өрсөлдөх чадварын үнэлгээ
Ø Хятадын коксжих нүүрсний худалдаа ба шинэ нөхцөлөөр үнэ тогтоох нь зэрэг сэдвүүдээр Засгийн газрын яам агентлагууд, салбарын холбоод, судалгааны байгууллагууд болон дотоод гадаадын коксжих нүүрсний компаниудын удирдах албан тушаалтнууд, шинжээчид уригдаж бодитой эх сурвалжаас мэдээлэл хүргэсэн юм. Тэр дундаас
Фэнвей Энержи Информайшн Сервисез компаний Дэд ерөнхий менежер- Эрик Зэнг,
Канадын Риверсдайл Ресурсэс компаний Нүүрсний худалдаа хариуцсан менежер- Хенрик Пинейро болон Чалкогийн дэд захирал Ли Хуанг нарын илтгэл онцгой анхаарал татаж байлаа.
АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэсийн Нүүрсний зах зээл, хөрөнгө оруулалтын шинжээч Б.Улаанхүү “2018 оны Монголын нүүрсний салбарын бодлого, үйлдвэрлэл, зардал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.
"8th Global Coking Coal Resources & Market summit"-аас дүгнэж хэлвэл 2018 онд коксжих нүүрсний эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна. Нүүрсний үнэ унахгүй, тогтвортой буюу 200-210 ам долларт хэлбэлзэнэ. 4 сая.тн илүүдэлтэй байх прогноз гарч байна.
Дашрамд дуулгахад 8 дахь удаагаа болох CoalMongolia-2018 чуулган маань энэ жил 9-р сарын 5-7 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах билээ.