“Гложекс Консалтинг” ХХК нь Монголын геологи, уул уурхайн салбарт мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулах, орд ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зорилготойгоор 2008 онд анх үүсгэн байгуулагдсан үндэсний тэргүүлэгч компани юм.
Нийт 160 гаруй уул уурхайн төсөлд хайгуулын ажлын дүнгийн тайлан, орд ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн эдийн засгийн үнэлгээ, хаягдлын сангийн зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.
“Гложекс Консалтинг” ХХК -д уул уурхайн салбарт олон жил ажилласан зөвлөх инженер, геологич, уулын ашиглалт, баяжуулагч, эдийн засагч зэрэг туршлагатай инженер техникийн ажилтанууд ажиллаж байна.