УДИРДЛАГЫН БАГ

batbold zah.jpg  

 

 Д.Батболд

Гүйцэтгэх Захирал

ШУТИС-ийн БИАС-ийн “Усны барилга байгууламжийн инженер” мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. 2013 оноос Барилга угсралт, зураг төслийн Мэргэшсэн инженер, 2021 онд Монгол улсын зөвлөх инженер цол хүртсэн. 2007-2012 онд Усны Эрчим ХХК-д Зургийн инженер, Хяналтын инженер, Ахлах инженер ажиллаж байгаад 2012 оноос Гложекс ХХК-ийн Дэд бүтцийн ахлах инженер, Усны барилга байгууламжийн салбар хариуцсан ерөнхий инженер албан тушаалд ажиллаж байгаад 2020 оноос Гложекс Консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 

buyan-ulzii.jpg  

Н.Буян-Өлзий

Зөвлөх инженер

ШУТИС-ийн УУИС-ийг “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Ашигт малтмалын баяжуулалтын мэргэшсэн инженер зэрэгтэй. 2007–2008 онд “ЖАМП” ХХК, 2009–2010 онд “Спейшл Майнз” ХХК-д Баяжуулагч инженерээр ажиллаж байсан. 2010 оноос “Гложекс” ХХК-д Баяжуулалтын инженер, төслийн инженер, ахлах инженер, хэлтсийн дарга, 2018-2021 онд “Гложекс Консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байгаад 2022 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн зөвлөх инженерээр ажиллаж байна.

279239720_688557302386144_1919641891146018635_n.jpg  

 

Э.Самбуудорж

Төслийн менежер

2013 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2018 онд Япон улсын Акита Их Сургуулийн Олон Улсын эрдэс судлалын судалгааны сургуулийг “Эрдэс баялгийн эдийн засаг, санхүүгийн инженерчлэл” мэргэжлийн магистр зэрэгтэй төгссөн. 2013-2016 онд ШУТИС-ГУУС-д Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2018 оноос Гложекс консалтинг ХХК-д Уул уурхайн эдийн засагч, Төслийн менежерээр ажиллаж байна.

 

 

 

batchuluun.jpg  

П.Батчулуун

Зөвлөх геологич

Политехникийн Дээд Сургуулийг “Геологич инженер” мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. 2011 онд “Алтны үндсэн ордын эрэл хайгуул” мэргэшлээр “мэргэшсэн инженер” зэрэг, 2018 онд, Металл ашигт малтмалын эрэл, хайгуул /Алт/” мэргэшлээр “Зөвлөх геологич” зэрэг цол хүртсэн. Мэргэжлээрээ ажиллах хугацаандаа 30 гаруй металл ашигт малтмалын  ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, зөвлөгөө өгч амжилттай хамгаалсан туршлагатай. 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан. “Гложекс Консалтинг” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байна.

 

oyunbaatr.jpg    

Ц. Оюунбаатар

Уул уурхай, эрчим хүчний төсөл хариуцсан зөвлөх инженер

 

1979 онд МУИС-ийн ПТДС-ийг Уул уурхайн ашиглалтын инженерийн бакалавр, 1999 онд Монгол Улсын Техникийн Их Сургуулийг Техникийн ухааны магистр, Монгол Улсын Уул Уурхайн салбарын зөвлөх инженер. 2011 онд “Алтан гадас” одонгоор, 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдаж байсан. 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн Уул уурхай, эрчим хүчний төсөл хариуцсан зөвлөх инженерээр ажиллаж байна.