Газрын ховор элементийн зах зээл жилд дунджаар 5.9 хувиар өсөх төлөвтэй байна

Газрын ховор элементийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 2.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол 2028 он гэхэд 3.9 тэрбум ам.долларт хүрч, жилд дунджаар 5.9 хувиар өсөх төлөвтэй байна.

Орчин үеийн техник технологийн өндөр хурдацтай хөгжлийг даган өндөр технологи болон ногоон технологийн үндсэн түүхий эд болсон газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ тасралтгүй өсөж, газрын ховор элемент агуулсан бүтээгдэхүүний зах зээл 1.5-2 их наяд ам.доллар хүрч байгаа нь дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 5 хувийг нь эзлэх томоохон зах зээл юм. 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд БНХАУ газрын ховор элементийн дийлэнх хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж, баяжуулж боловсруулах технологийн ноу хауг дангаар эзэмшиж байна.

Улмаар тус улс дотоодын хэрэглээгээ хангах бодлого түлхүү баримталж, экспортод квот тогтоох болсноор зах зээл дээр технологийн болон түүхий эдийн хараат байдлыг бий болгож, үнэ тогтоох, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.