Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг томиллоо. Б.Уянга нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дэд дарга, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, УУХҮ-ийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж ирсэн.
Дэд сайдаар томилогдсон Б.Уянга нь ШУТИС-ийг Геологийн зураглал мэргэжлээр бакалавр, Геологийн шинжлэх ухааны магистр, АНУ-ын Харвардын их сургуульд Төв Азийн Неопротерозойгоос доод Палеозой хүртэлх геологийн хөгжлийн түүх сэдвээр доктор хамгаалсан.