Glogex - Ажлын байр

АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ” ХХК нь геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч, үндэсний компани бөгөөд ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээ, техник-эдийн засгийн үндэслэл, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, уурхайн хаягдлын болон усан сангийн зураг төсөл, угсралт, уул уурхайн хөрөнгө оруулалтын төслийг хянан магадлах, баяжуулах үйлдвэрийн гэрээт гүйцэтгэгчээр ажиллах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. “ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай уялдан өндөр цалинтай ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Хүсэлт гаргагч нарт тавигдах ерөнхий шаардлага

• Багаар ажиллах чадвартай
• Харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай
• Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
• УБ хотын оффист ажиллах

Уурхайн төлөвлөлтийн инженер (Орон тоо-1)

• Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
• Уул уурхайн зураг төсөл болон үйлдвэрлэлд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Datamine, Surpac, Whitle, Minex, Autocad зэрэг мэргэжлийн программууд дээр ахисан түвшний ур чадвартай байх
• Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй бол давуу талтай


Өргөдөл ирүүлэх хугацаа
Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2023 оны 08 сарын 11-ний 18 цаг хүртэл өөрийн товч танилцуулгыг (CV) otgonchimeg.b@glogex.mn хаяг руу илгээнэ үү. Зөвхөн шаардлага хангасан өргөдөл гаргагчийг дараагийн шатны ярилцлагад дуудна.

Холбоо барих хаяг
УБ хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Режис Плэйс, 902 тоот, Утас: 70115590


ТАНЫГ ӨРСӨЛДӨХҮЙЦ ЦАЛИН ХАНГАМЖ, МЭРГЭЖЛЭЭРЭЭ ӨСӨН ДЭВШИХ БОЛОМЖ, АЖЛЫН БАЙРНЫ ТААТАЙ ОРЧИН ХҮЛЭЭЖ БАЙНА.