Инженерингийн байгууламж
Ордыг ашиглах ТЭЗҮ-ийн шатанд: Уурхайг ашиглах ТЭЗҮ-ийн хүрээнд тухайн ордын онцлогт тохирсон хаягдлын сан, нуруулдан уусгах байгууламж, усан сан, үерийн хамгаалалтын байгууламжуудын хийц, зохиомж, байршлын сонголт, хэлбэр хэмжээ болон барилгын ажлын үе шат төлөвлөж, холбогдох эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоонуудыг хийж гүйцэтгэдэг. Уурхайг ашиглах ТЭЗҮ-ийн хүрээнд нийт 25 төсөлд хаягдлын сан болон нуруулдан уусгах байгууламжийн төлөвлөлт, судалгааны ажлуудыг хийсэн байна.
Манай компани нь уул уурхайн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан туршлагадаа үндэслэн инженерийн барилга байгууламжийн хүрээнд дараах үйлчилгээг санал болгож байна.
Баяжуулах боловсруулах үйлдвэрийн хаягдлын сангийн байгууламж
Нуруулдан уусгах байгууламж
Уурхайн усан сан, ус хангамжийн барилга байгууламж
Үерийн хамгаалалтын байгууламж
Уурхайн усны хэрэглээг гадаргын (голын болон хур тунадасны) усаар хангах боломжийн судалгаа, зураг төсөл болон ТЭЗҮ
Барилга угсралт болон чанарын хяналт, зөвлөгөө өгсөн ажлууд:
“Баян-Айраг Эксплорэйшн”ХХК-ийн Баян-Айрагийн зэс-алтны үндсэн ордын нуруулдан уусгах байгууламжийн барилга угсралтын ажлын зөвлөх үйлчилгээ болон чанарын хяналтын ажил (QA/QC), 2 давхар геомембран доторлогоотой, үйлдвэрийн шавар (GCL) болон геонет дэвсгэр үетэй
“Баян-Айраг Эксплорэйшн”ХХК-ийн Баян-Айрагийн зэс-алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэрийн Аваарын сан, Үерийн усан сангийн барилга угсралтын ажлын зөвлөх үйлчилгээ болон чанарын хяналтын ажил (QA/QC), бүрэн HDPE геомембран доторлогоотой.
“Дархан төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-ийн Нойтон баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан болон үерийн сувгийн барилга угсралтын ажил, бүрэн HDPE геомембран доторлогоотой.
“Хонгор Кей Жи”ХХК-ийн алт баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн барилга угсралтын ажил, HDPE геомембран доторлогоотой, Түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж хүлээлгэж өгсөн.
“Шувуун Хар Уул”ХХК-ийн “Шувуун хар уул”ын алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн барилга угсралтын ажил, HDPE геомембран доторлогоотой, Түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж хүлээлгэж өгсөн.