Glogex - Түүхэн замнал

Түүхэн замнал

Гложекс Консалтинг” ХХК нь Монголын геологи, Уул уурхайн салбарт мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулах, орд ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зорилготойгоор 2008 онд анх үүсгэн байгуулагдсан үндэсний тэргүүлэгч компани юм. Нийт 160 гаруй уул уурхайн төсөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, орд ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, төслийн эдийн засгийн үнэлгээ, хаягдлын сангийн зураг төсөл, гүйцэтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. “Гложекс Консалтинг” ХХК-д уул уурхайн салбарт олон жил ажилласан зөвлөх инженер, геологич, уулын ашиглалт, баяжуулагч, эдийн засагч зэрэг туршлагатай инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.

 
 
2008

Гложекс ХХК анх үүсгэн байгуулагдсан.

2008
2010

Багийн мэргэжилтнүүд хайгуул, концепцийн үе шатнаас эхлээд ТЭЗҮ, барилга угсралт, байгаль орчны үнэлгээ, уурхайн зураг төсөл боловсруулах зэрэг чиглэлээр ажилласан туршлага өндөр.

2010
Hiring more staff on your request
2011

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагчаар жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсэн.

2011
2015

Уул уурхайн зөвлөх ажлын хүрээнд уул уурхай, геологи, баяжуулалт, үйлдвэр, уурхайн усны барилга байгууламж, хаягдал хадгалах байгууламжийн зураг төсөл, ЭБ-ийн эдийн засаг, зах зээлийн судалгаа болон хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг монголын уул уурхайн зураг төслийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлсэн тэргүүлэгч компани болсон.

2015
We got the high level of success
2016

- Салбартаа 40 гаруй төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан болон орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж ЭБМЗ-д хамгаалсан бөгөөд нүүрс, зэс, алт, молибдени, холимог металл, цагаан тугалга, хар тугалга, цайр, жонш, газрын ховор элементийн төслүүдэд ихээхэн туршлага хуримтлуулсан.
- Гложекс Консалтинг ХХК болж үйл ажиллагаагаа улам бүр тэлсэн.

2016
We got the high level of success
2017

- Өндөр ур чадвартай инженер, техникийн нийт 60 гаруй ажилтантай болж өргөжин тэлсэн.

- Канад улсын техникийн тайлангийн NI43-101 болон Австралийн JORC стандартаар тооцсон нөөц баялгийн ангиллыг Монгол улсад мөрдөгдөж буй стандартад нийцүүлэн хөрвүүлэн ажиллаж эхэлсэн.

2017
We got the high level of success
2018

- Олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн SURPAC, WHITTLE, MINEX, MINRSHED, SLIDE, MAPINFO, ArcGIS, SHERPA, METSIM, SPSS, Eviews зэрэг программ хангамжуудыг ашиглан төслийг боловсруулдаг.

- Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (MMC) –ийн үйл ажиллагаа явуулдаг Ухаа Худаг болон Баруун Нарангийн коксжих нүүрсний ордын нөөцийн тайланг Австралийн JORC стандартаар боловсруулан хүлээлгэж өгсөн нь тус улсын инженерүүдийн ур чадвар барууны орнуудын зөвлөхүүдтэй өрсөлдөх түвшинд хүрснийг нотлон харуулсан бөгөөд энэхүү үйл явдал нь тус улсын уул уурхайн салбарын 95 жилийн түүхэнд анхдагч болон тэмдэглэгдэв.

2018
We got the high level of success
2020

Алтны үндсэн болон шороон орд, зэс, төмөр, холимог, металлын ордууд, газрын ховор элемент, ховор металлын ордууд, эрчим хүчний болон коксжих нүүрсний ордууд зэрэг нийт 300 гаруй уул уурхайн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан туршлагадаа үндэслэн ажиллаж байна.

 

2020

Шилдэг  зураг төсөл боловсруулагч-2023" 

2023 оны байдлаар 160 гаруй төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан болон ТЭЗҮ, стратегийн ач холбогдол бүхий томоохон 4 ордын ТЭЗҮ-ийг амжилттай ЭБМЗ-өөр хамгаалаад байна.