"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш эхэлнэ

2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 2024 оны 3 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай хамтран 2009 оноос зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" XV удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 2024 оны 3 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 

“Монголын Геологи, Хайгуул 2024”чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. 

• Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
• Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
• Орон нутгийн уулзалт, гарц шийдэл
• “Хайгуулчин” сэтгүүл 68-р дугаар
• Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
• Зураглалын шилдэг баг шалгаруулах
• Хайгуулын шилдэг баг шалгаруулах 
• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 
• “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
• “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
• Мэргэшүүлэх сургалт
• “Цэцээ гүн” спорт, гео-аялал

Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас болон цахим шуудангаар холбогдон авна уу. Утас: 99085258, 99699788