"ЭТТ" компанийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ.
"ЭТТ ХК"-ийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлсэн байна.
Тус компани нь онцгой дэглэм тогтоосноос хойш 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн нь улсын төсвийн татварын нийт орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлсэн байна.
Компанийн зүгээс уурхайн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөл болон бусад дагалдах төслүүдийг цогцоор хэрэгжүүлж буй.
Эх сурвалж: mining.mn