Гаалийн ерөнхий газрын танилцуулсан экспортын статистик мэдээллээр, чулуун нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хагаст 46.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсчээ. Чулуун нүүрсний экспорт 2022 оны мөн үетэй харьцуулахад 4.2 дахин өссөн байна. Нүүрс нийт экспортын 57.9 хувийг дангаар бүрдүүлж, орлогын дүн нь 5.3 тэрбум ам.долларт хүрчээ.