Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээж авлаа

#Тавантолгой_Зүүнбаян чиглэлийн #төмөр_замаар тээвэрлэсэн ачаа 1 сая тонн хүрчээ.

Энэ оны байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 1,020,775 тонн ачаа тээвэрлээд байгааг “Монголын төмөр зам” ТӨХК мэдээллээ. Тухайлбал Ханги боомтын чиглэлд 433 098 тонн экспортын нүүрс, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 184 156 тонн мидлинг нүүрс болон 32 947 тонн түлш, бусад ачаа тус тус тээвэрлэжээ. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэл нь Өмнөговь болон Дорноговь аймгийг холбосон 416.1 км төмөр зам юм. Төмөр замын бүтээн байгуулалт 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс туршилтаар тээвэр хийгдсэн байдаг. 

Уг төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх чадамжтай суурь бүтэц. 

Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян төмөр зам нь УБТЗ, Зүүнбаян-Ханги болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын ачаа тээврийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Mining Insight Magazine